Чингис хааны хөшөөний өмнө тангарагаа өргөнө
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ.
Ерөнхийлөгчийн тангаргийг долдугаар сарын 10-ны 11.40 цагт хийхээр энэхүү тогтоолын төсөлд тусгажээ.
Мөн Улсын Их Хурлын 1993 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төсөл нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд нэмэлт өөрчлөлт оруулахад чиглэсэн юм.
Тэд Ерөнхийлөгчийн тангарагийг Төрийн ордоны Их танхимд бус Чингис хааны хөшөөний урд хийхээр тусгажээ. Учир нь МХЕГ-аас Их танхимд арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон аж. Мөн УИХ-ын чуулган ч энэхүү талбайд хуралдуулж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хийх бөгөөд мөн цэргийн жагсаал зохион байгуулахаар тусгасан байна.


















