Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр "Хаадын хаан. Андгай" жүжиг “амилна”
Тус бүтээл Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулагдан энэ сарын 24-нд буюу маргааш 17:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглохоор болжээ.
Мэдээллийн алба

Б.Цогнэмэхийн "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжиг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн Өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр нээлтээ хийж байсан билээ. Тус бүтээл Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулагдан энэ сарын 24-нд буюу маргааш 17:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглохоор болжээ.
Ташрамд дуулгахад, УДЭТ-ын "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжгийн гол дүр Тэмүжин /Чингис хаан/-д соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, Жамух /Гүр хаан/-д соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү, Бөртэ хатанд жүжигчин Г.Номин-Эрдэнэ тоглож байсан юм. Харин маргаашийн тоглолтод Бөртэ хатны дүрийг жүжигчин Д.Хулан бүтээнэ.


















