Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чингисийн хүүхдүүд” Оскарт өрсөлдөнө

Киноны үйл явдал нь уралдаанч хүүхдүүдийн тухай бөгөөд гол дүрд нэг айлын, ах дүү гурван хүү тогложээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингисийн хүүхдүүд” Оскарт өрсөлдөнө
“Чингисийн хүүхдүүд” Оскарт өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Академийн дээд хэмжээний шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсаа төлөөлөн “Чингисийн хүүхдүүд” киноны уран бүтээлчид тус бүтээлээрээ өрсөлдөхөөр болжээ.

90 дэх удаагийн дээрх наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно. Энэ жил уг төрөлд 92 орны уран бүтээлч киногоо өрсөлдүүлэхээр болжээ.

Сонирхуулахад, “Чингисийн хүүхдүүд” киноны зураг авалтыг өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийж, найруулагчаар Д.Золбаяр ажилласан юм.

Түүнчлэн АНУ, Турк, БНХАУ-ын уран бүтээлч оролцсон бөгөөд уг киноны нээлтийг АНУ-д хийж, хоёрдугаар сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ үзэгчдэд анх хүргэсэн юм.

Киноны үйл явдал нь уралдаанч хүүхдүүдийн тухай бөгөөд гол дүрд нэг айлын, ах дүү гурван хүү тогложээ.

Хуваалцах