Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чингисхан Эрдоган Туркийн нэрийн өмнөөс барилдана

Өдгөө 30 настай тэрбээр Оросын аваргад 2009-2012 онд дөрвөн жил дараалан Кудуховт ялагдаж мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2015 оноос Туркийн нэрийн өмнөөс барилдах болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингисхан Эрдоган Туркийн нэрийн өмнөөс барилдана
Чингисхан Эрдоган Туркийн нэрийн өмнөөс барилдана. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн хүчирхэг гүрэн Туркийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Парисын ДАШТ-д зодоглох бүрэлдэхүүнээ зарлажээ.

Түрэг эрчүүд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой, Буурал тивийн таван удаагийн аварга Таха Ахгуль, олимп, ДАШТ-ий медальт Селим Яшар, Сонер Демирташ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Якуп Гор, Европын аварга Риза Йылдирам, 23 хүртэлх насны Европын аварга Сулейман Атли тэргүүтэй тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй очих нь ээ. Туркийн шигшээ багаас хамгийн анхаарал татаж байгаа бөх нь Монголчууд бидний эчнээ танил Чингисхан Эрдоган буюу Опан Сат юм. Ид үедээ ОХУ-ын алдарт бөх Бесик Кудухов агсанд даруулж, ДАШТ-д зодоглож үзээгүй Европын гурван удаагийн аварга тува гаралтай Чингисхан Эрдоган мөрөөдлөө биелүүлж, анх удаа дэлхийн шилдгүүдтэй хүч үзэхээр болжээ.

Өдгөө 30 настай тэрбээр Оросын аваргад 2009-2012 онд дөрвөн жил дараалан Кудуховт ялагдаж мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2015 оноос Туркийн нэрийн өмнөөс барилдах болсон юм.

Хуваалцах