Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Chrysler 1.2 сая автомашинаа эргүүлэн татахаа зарлалаа

Chrysler компани 1.2 сая орчим автомашинаа эргүүлэн татахаа зарлалаа. Учир нь машинуудынх нь жолоодлогын системд доголдол гарсантай холбоотойгоор долоон удаа осол гарч, 2 хүн гэмтжээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Chrysler 1.2 сая автомашинаа эргүүлэн татахаа зарлалаа
Chrysler 1.2 сая автомашинаа эргүүлэн татахаа зарлалаа. Зураг: МҮОНРТ

Chrysler компани 1.2 сая орчим автомашинаа эргүүлэн татахаа зарлалаа. Учир нь машинуудынх нь жолоодлогын системд доголдол гарсантай холбоотойгоор долоон удаа осол гарч, 2 хүн гэмтжээ. Chrysler –ийн инженерүүдийн үзэж байгаагаар 453 мянган машины жолоодлогын системийн зарим эд анги хэвийн ажиллахгүй байж магадгүй учраас жолоодлогын систем ажиллахаа больж, осол гарах эрсдэлтэй байгаа юм байна.

Chrysler компани 842,400 ширхэг Dodge Ram 2500, 2003–аас 2008 оны 3500 ачааны машин, мөн 2008-аас 2012 онд үйлдвэрлэгдсэн 3500 ширхэг хагас ачааны машин болон бусад хэд хэдэн загвараа эргүүлэн татахаар болжээ.
Мичиганд төвтэй тус компани ирэх сард эргүүлэн татахаар болсон автомашинуудын эздэд машинаа үнэгүй засуулах зааварчилгааг мэйлээр илгээх юм байна. Chrysler –ийн удирдлагууд өнгөрсөн 6-р сард 2.7 сая суудлын автомашинаа болзошгүй галын эрсдлээс болж эргүүлэн татах шаардлагатай болсон юм. Үүнээс мөн тус компани Үндэсний Зам тээврийн Аюулгүй байдлын захиргаанаас гаргасан эргүүлэн татах хүсэлтийг хүлээж авахаас татгалзаад байжээ.


РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах