Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

"Чух" шувуу судлалын суурингийн судлаачид олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлнэ

Зүүн Ази-Австрали Азийн эргийн дагуу нүүдэг эргийн шувуудын эрдэм шинжилгээний олон улсын анхдугаар хурал энэ сарын 3-5-нд БНСУ-д зохион байгуулагдаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чух" шувуу судлалын суурингийн судлаачид олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлнэ
"Чух" шувуу судлалын суурингийн судлаачид олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлнэ. Зураг: МҮОНРТ

Зүүн Ази-Австрали Азийн эргийн дагуу нүүдэг эргийн шувуудын эрдэм шинжилгээний олон улсын анхдугаар хурал энэ сарын 3-5-нд БНСУ-д зохион байгуулагдаж байна. Тус хуралд гадаадын судлаачид онлайнаар илтгэл хэлэлцүүлэх бөгөөд Монголын шувуу хамгаалах төвийн харьяа "Чух" шувуу судлалын суурин өөрсдийн судалгааны үр дүнгээ анх удаа хэлэлцүүлж байгаа юм.

Тухайлбал, Ц.Учрахзаяа “Монгол орны зүүн бүс нутаг дахь "Чух" шувуу судлалын суурингийн нүүдлийн эргийн шувууны мониторингийн үр дүн”, Г. Амархүү “Монгол орны зүүн бүсийн Азийн цууцилын Limnodromus semipalmatus нүүдэл”, П. Ганхуяг “Монгол орны зүүн бүсийн Морин цууцалын Godwits Limosa. L. melanuroides намрын нүүдэл” судалгааны үр дүнгээ танилцуулна.

Хуваалцах