Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөлөх дайны ялалтад зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Нэмж мэдээлэхэд, БНХАУ 1949 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг зарласан их өдөр болгон тэмдэглэж ирсэн аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөлөх дайны ялалтад зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Чөлөөлөх дайны ялалтад зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Цэргийн музейд “Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жил”-ийн ойг тэмдэглэх фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ сарын 9-ний өдөр хүртэл гарах уг үзэсгэлэнд 100 гаруй фото зураг, Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Хятадын чөлөөлөх армитай холбоотой бэлэг дурсгалын зүйлс зэргийг толилуулж байна.

Уг үзэсгэлэнг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан дэлгэж байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, БНХАУ 1949 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг зарласан их өдөр болгон тэмдэглэж ирсэн аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Хуваалцах