Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байна
Өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн ажиллагаа Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн ажиллагаа Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэллээ.
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг Засгийн газрын тогтоолын дагуу 8, 9-р сард тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэхүү түүхэн ойг өнөөдөр Чойбалсан хотод тэмдэглэж байна. Мөн энэ өдөр 14:00 цагт 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын хурал, ахмад дайчдад одон медаль гардуулах, хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн тоглолт Хөгжимт драмын театрт болох бол 20:00 цагаас Чойбалсан цэргийн хүрээний анги салбаруудын Ёслолын туяат тоо Тусгаар тогтнолын талбайд болох юм.


















