"Чулууны гайхамшиг" нээгдлээ
Өдгөө Богд хааны ордон музейд Богд, хатдын тансаг чамин хийцтэй, урлагийн бүтээл болсон эрдэнийн чулуун эдлэлүүд хадгалагдаж байна.
Мэдээллийн алба

Богд хааны ордон музейд "Чулууны гайхамшиг" үзэсгэлэн өчигдөр нээгдлээ. VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богд нарын хэрэглэж байсан эд баялаг, гадаадын зочид, элч төлөөлөгчдийн бэлэглэсэн олон төрлийн эрдэнэс, эд зүйлс хуримтлагдсан байдаг аж.
Өдгөө Богд хааны ордон музейд Богд, хатдын тансаг чамин хийцтэй, урлагийн бүтээл болсон эрдэнийн чулуун эдлэлүүд хадгалагдаж байна.
Үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл дэлгэгдэж, үнэ төлбөргүйгээр олны хүртээл болно.


















