Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 12-18-нд Бухарестэд болно
Эмэгтэй бөхчүүд өнгөрсөн бямба гарагт, эрэгтэйчүүд өчигдөр Бухарестийг зорив. “U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан юм.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Эмэгтэй бөхчүүд өнгөрсөн бямба гарагт, эрэгтэйчүүд өчигдөр Бухарестийг зорив. “U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан юм.
Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв.


















