Чөлөөт бөхийн Азийн аваргаас Т.Энхжин мөнгө, З.Болортунгалаг хүрэл медаль авлаа
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын нийслэл Амман хотод үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэй төрлийн сүүлийн таван жингийн барилдаан өчигдөр боллоо. Тодруулбал, Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголын бөх Т.Энхжин мөнгөн медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы бөх, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мива Морикавад 6:2-оор дийлдэв.
Ингэснээр Т.Энхжин хоёр жил дараалан тивийн аваргад үзүүрлэж байна.
Харин 72 кг-д хүч сорьсон З.Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын олимпын мөнгө, хүрэл медальт, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий 5-р байрын шагналт Узбекистаны Светлана Окназароваг даралтаар цэвэр яллаа.

Ингэснээр З.Болортунгалаг тивийн АШТ-ээс тав дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрбээр мөн 2021 оны Азийн АШТ-д түрүүлсэн билээ.
Дашрамд, энэ удаагийн Чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс Монголын бөхчүүд таван медаль хүртээд байна.