Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг урамшууллаа

дэлхийн дэвжээнээс медальтай ирсэн тамирчдад баяр хүргэж, мөнгөн шагналаар урамшуулаад МҮОХ-ны зүгээс чөлөөт бөхийн тамирчдыг бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг урамшууллаа
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг урамшууллаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ жилийн ДАШТ-д одтой барилдаж, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл медаль авсан юм.

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагчдын хамт өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Б.Батзориг нар тамирчдаа дасгалжуулж энэ удаагийн ДАШТ-д оролцжээ.

Уг уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч дэлхийн дэвжээнээс медальтай ирсэн тамирчдад баяр хүргэж, мөнгөн шагналаар урамшуулаад МҮОХ-ны зүгээс чөлөөт бөхийн тамирчдыг бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр тамирчдын ойрын үед оролцох тэмцээн болоод бэлтгэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, олимпын эрх авах шалгуурыг танилцуулав.

Түүнчлэн бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийвэл Парисын олимпод амжилт гаргах найдвар байгааг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан хэлсэн байна.

Хуваалцах