Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн барилдаж, зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдрөөс энэ сарын 26 хүртэл Францын нийслэл Парис хотод "AccorHotels Arena"-д болно.

Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн барилдаж, зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Монголын баг тамирчдын хувьд наймдугаар сарын 23-нд эмэгтэй баг тамирчдаар эхлэх юм.

ДАШТ-д зодоглох баг тамирчдын тэмцээний хуваарь:

Наймдугаар сарын 21, 22 сонгомол бөх

Наймдугаар сарын 23 эмэгтэй чөлөөт бөх

  • 55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)

  • 58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб),

  • 63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо),

  • 75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)

Наймдугаар сарын 24 эмэгтэй чөлөөт бөх

  • 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо),

  • 53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)

  • 60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)

  • 69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшин)

Наймдугаар сарын 25 эрэгтэй чөлөөт бөх

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)

  • 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)

  • 86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)

  • 125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)

Наймдугаар сарын 26 эрэгтэй чөлөөт бөх :

  • 65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо),

  • 70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо),

  • 74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо),

  • 97 кг:Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо) гэсэн манай баг тамирчид барилдах юм.

Тэмцээний урьдчилсан барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 эхэлнэ. Шигшээ барилдаанууд 1:00 цагаас явагдана.

Хуваалцах