Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн “Дэлхийн цом” энэ сарын 16-17-нд Сахад болно

Манайхны эсрэг барилдах уулынхан энэ жилийн ЕАШТ болон Европын наадамд гол анхаарлаа хандуулж, Якутад дан залуу тамирчдаа илгээхээр болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн “Дэлхийн цом” энэ сарын 16-17-нд Сахад болно
Чөлөөт бөхийн “Дэлхийн цом” энэ сарын 16-17-нд Сахад болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн энэ оны эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Сахад болно.

Монголын шигшээ баг “В” хэсэгт Иран, АНУ, Гүржийн шигшээ багтай нэг хэсэгт багтаад байгаа билээ.

Манайхны эсрэг барилдах уулынхан энэ жилийн ЕАШТ болон Европын наадамд гол анхаарлаа хандуулж, Якутад дан залуу тамирчдаа илгээхээр болжээ.

Гүржийн багаас хамгийн туршлагатай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам болон “Стамбул-2011” ДАШТ-ий хүрэл медальт, 2012, 2013 оны Европын аварга Дато Марсагашвили байгаа бөгөөд 92 кг-ын жинд зодоглоно.

Манайхантай нэг хэсэгт хүч үзэх АНУ-ын шигшээ баг гэсэн “Дэлхийн цом”-д залуу тамирчдаа түлхүү оролцуулах юм.

ГҮРЖИЙН ШИГШЭЭ БАГ:

57 кг: Лаша Ломтадзе
61 кг: Торнике Катамадзе
65 кг: Амиран Вахтангашвили
70 кг: Мирза Шкулухия
74 кг: Зураби Эрбоцанашвили
79 кг: Давит Хуцишвили
86 кг: Тарзан Майсурадзе
92 кг: Дато Марсагишвили
97 кг: Мамука Кордзайя
125 кг: Роланди Андриадзе

Хуваалцах