Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босгожээ

Дмитрий Миндиашвили 2021 оны тавдугаар сарын 24-нд 87 насандаа энэ ертөнцийг орхин одсон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босгожээ
Чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босгожээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Красноярск хотын Бадалык оршуулгын газрын Алдрын талбайд чөлөөт бөхийн домогт дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ЗХУ, ОХУ-ын XX зууны шилдэг дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн хөшөөг босгожээ.

Дмитрий Миндиашвили 2021 оны тавдугаар сарын 24-нд 87 насандаа энэ ертөнцийг орхин одсон билээ.

Тэрээр Красноярск хотод 1957 оноос хойш амьдарч байлаа. Миндиашвилигийн шавь нарын дунд олимпын хошой аварга Иван Ярыгин, олимпын гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев нарын алдартнууд байна.

Хуваалцах