Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд болно

Мөн бусад орны тамирчид ч оролцож болох агаад түрүүлсэн тамирчин нь мастеруудын ДАШТ-д хүч үзэх боломжтой аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд болно
Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ ирэх дөрөвдүгээр сарын 25-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Тамирчид 35-40, 41-45, 46-50, 51-55, 56-60 гэсэн насны ангилалд 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд эхний гурван байрын төлөө өрсөлдөх юм байна.

Мөн бусад орны тамирчид ч оролцож болох агаад түрүүлсэн тамирчин нь мастеруудын ДАШТ-д хүч үзэх боломжтой аж.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын мастеруудын холбоо, зохион байгуулагчаар Монголын чөлөөт бөхийн холбоо ажиллаж байна.

Хуваалцах