Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Йорданыг зорилоо

Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотод өнөөдөр эхэлж байгаа. Сонгомол барилдаанаар эхэлж буй энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 болон сонгомлын гурван жинд нийт 23 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Йорданыг зорилоо
Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Йорданыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотод өнөөдөр эхэлж байгаа. Сонгомол барилдаанаар эхэлж буй энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 болон сонгомлын гурван жинд нийт 23 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн.

Сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлагад 55 кг-д М.Сумъяабазар, 63 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Н.Оргил нар өрсөлдөхөөр Йорданд очжээ. Тэгвэл чөлөөт бөхийн шигшээ багийнхан өнөөдөр өглөө Йорданы зүг хүлгийн жолоо заллаа. Энэ удаагийн тэмцээнд Азийн 38 орны 370 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.

Манай багийн бүрэлдэхүүнийг дахин танилцуулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д Б.Отгонтуяа, 57 кг-д Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар зодоглох юм байна.

Хуваалцах