Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн шигшээ дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно

Монгол Улсаас олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тус тэмцээнийг дэнслэх бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг фото сурвалжлагчаар ажиллах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн шигшээ дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно
Чөлөөт бөхийн шигшээ дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно. Зураг: МҮОНРТ

UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхний “Zagreb open” хоёрдугаар сарын 2-5-нд Хорватын нийслэл Загребийн “Dom sportova sport hall”-д болно. Загребийн “Ranking Series”-т Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан гэсэн долоон тамирчин зодоглохоор эх орноосоо морджээ.

Түүнчлэн Монгол Улсаас олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тус тэмцээнийг дэнслэх бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг фото сурвалжлагчаар ажиллах юм байна.

Сонирхуулахад, Загребийн дэвжээнд Хассан Яздани (Иран), Кайл Снайдер (АНУ), Гено Петриашвили (Гүрж), Гажи Алиев (Азербайжан), Жейден Кокс (АНУ), Рави Кумар (Энэтхэг), Амирхоссейн Заре (Иран), Таймураз Салказанов (Словак), Юи Сүсаки (Япон), Хелен Марулис (АНУ) нарын дэлхийн шилдэг бөх хүч үзэх аж.

Хуваалцах