Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн тамирчид эхний өдөр зургаан жинд түрүүллээ

“Монгол туургатны хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн тамирчид эхний өдөр зургаан жинд түрүүллээ
Чөлөөт бөхийн тамирчид эхний өдөр зургаан жинд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

“Монгол туургатны хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 46, 54, 76 кг, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан.

Хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов 46 кг-д алтан медаль хүртсэн байна. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно. Эхний өдрийн дүн мэдээ :

Хөвгүүдийн 46 кг:

  1. Дамдин Цыренжапов (ОХУ)

  2. Батсүхийн Батзориг

  3. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) ,

  4. Чандмань(БНХАУ)

54 кг:

  1. Батбаатарын Буд

  2. Мөнх-Очирын Сүхбат

  3. Эрдэнэбатын Төгсжаргал,

  4. Болдын Дашзэвэг (бүгд Монгол)

76 кг:

  1. Туваадоржийн Бөхчулуун

  2. Амгаланбаатарын Цэрэн-Очир

  3. Баярсолонгын Балжинням (бүгд Монгол),

  4. Сүлд(БНХАУ)

Охидын 40 кг:

  1. Ганбатын Оюундарь

  2. Ганзоригийн Эрдэнэсүрэн

  3. Энхболдын Буман-Аюуш,

  4. Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)

Охидын 46 кг

1.Чинболдын Отгонтуя

2.Батбаатарын Энхзул

3.Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол),

4.Мунсел Цыденова (ОХУ)

56 кг:

  1. Болдсайханы Хонгорзул

  2. Баянмөнхийн Отгонтуяа

  3. Одсүрэнгийн Сарансувд,

  4. 4.Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)

70 кг:

  1. Батболдын Намуунзаяа

  2. Өлзийбатын Одбаг

  3. Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)

Хуваалцах