Чөлөөт бөхийн тамирчид ОХУ-ыг зорино
Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд манай улсаас 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм.
Мэдээллийн алба

Оросын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит тэмцээн энэ сарын 24-26-нд ОХУ-ын Красноярск хотод болно. Уламжлалт “Алтан гранпри”-д манай улсаас оролцох тамирчид 14 хоногийн турш “Говь ресорт” болон “Олимп” баазад бэлтгэлээ базаагаад нийслэлд иржээ. Манай улсаас тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр хойд хөршийг зорих бол гавьяат тамирчин О.Пүрэвбаатараар удирдуулсан тамирчид Якутад хамтарсан бэлтгэлд оролцож байгаа бөгөөд тэндээсээ шууд Красноярскийг зорьж шигшээ багтайгаа нэгдэх ажээ. Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд манай улсаас 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.


















