Чөлөөт бөхийн тамирчин Б.Шоовдорт гавьяат тамирчин цол олгохоор болжээ
Мөн “Хөх чоно”, “Ганьт” клубт, 2013-2016 онд “Цастын барс” клубт, өдгөө “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байгаагаас гадна 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болсон юм.
Мэдээллийн алба

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг Баатаржавын Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Тэрбээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат бөгөөд 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон билээ.
Мөн “Хөх чоно”, “Ганьт” клубт, 2013-2016 онд “Цастын барс” клубт, өдгөө “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байгаагаас гадна 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болсон юм.
Б.Шоовдор “Лас-Вегас-2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглож, 2018 онд хүрэл медаль хүртсэн билээ.
Түүнчлэн Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгины ОУТ-ээс алтан медаль хүртэж байв.


















