Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөтийн бөхчүүд бүтэн багаараа Дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа

Дэлхийн цомд шилдэг найман баг урилгаар оролцдог .

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөтийн бөхчүүд бүтэн багаараа Дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа
Чөлөөтийн бөхчүүд бүтэн багаараа Дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 74 орноос 11 дүгээр байрт бичигдэв.

Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртээд байсан бол залуу тамирчин З.Занабазар 57 кг-д, Н.Наранхүү 61 кг-д хүрэл медалийн эзэн болсон юм. Уг таван медалийн дөрвийг нь олимпын жинд авлаа. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Эрдэнэсувд нар хүрэл медалийн төлөө барилдсан билээ.

Ийн багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 68 оноотойгоор 4 дүгээр байрт (АНУ 198, Иран 150, Япон 70) жагсав. Харин эмэгтэй бөхчүүд 72 оноотойгоор мөн 4 дүгээр байрт (Япон 190, АНУ 157, БНХАУ 84) орлоо. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй баг ирэх арванхоёрдугаар сард болох Дэлхийн цомд оролцох эрх авлаа.

Сонирхуулахад, Дэлхийн цомд шилдэг найман баг урилгаар оролцдог.

Хуваалцах