Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөтийн өсвөрийн бөхчүүд Якутын тэмцээнээс таван медаль хүртлээ

Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор чөлөөт бөхийн өсвөр үеийн 13 тамирчин ОХУ-ын Якутад хамтарсан бэлтгэл хийж байгаа аж. Мөн тэд бэлтгэлийнхээ хүрээнд энэ сарын 11-12-нд Сахад болсон ЗХУ-ын спортын мастер Борис Борисовын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн өсвөр

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөтийн өсвөрийн бөхчүүд Якутын тэмцээнээс таван медаль хүртлээ
Чөлөөтийн өсвөрийн бөхчүүд Якутын тэмцээнээс таван медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор чөлөөт бөхийн өсвөр үеийн 13 тамирчин ОХУ-ын Якутад хамтарсан бэлтгэл хийж байгаа аж. Мөн тэд бэлтгэлийнхээ хүрээнд энэ сарын 11-12-нд Сахад болсон ЗХУ-ын спортын мастер Борис Борисовын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн ОУТ-д зодогложээ.

Тус тэмцээнд Монголын тамирчдаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, 2002-2003 оны тамирчин зодоглосон 48 кг-ын жинд Н.Очир-Эрдэнэ, 92 кг-д Э.Уугангэрэл алт, 110 кг-д Т.Итгэлт мөнгө, 55 кг-д Г.Энхням, 80 кг-д Б.Ганжигүүр нар хүрэл медалийн эзэн болжээ.

Хуваалцах