Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөтийнхний дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 7-нд эхэлнэ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох Дэлхийн цомын төлөөх чөлөөт бөхийн эмэгтэй багуудын тэмцээнд оролцох шигшээ эмэгтэй багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Чөлөөтийнхний дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 7-нд эхэлнэ
Чөлөөтийнхний дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 7-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох Дэлхийн цомын төлөөх чөлөөт бөхийн эмэгтэй багуудын тэмцээнд оролцох шигшээ эмэгтэй багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Тус тэмцээнд:

-48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/
-53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/
-55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
-58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/
-60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/
-63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/
-69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/
-75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/ олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, Азийн наадмын аварга/ нар барилдана.

Багийн ахлагчаар МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж, албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал оролцох юм байна.

Манай баг “Б” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө. “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана.

Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа хоёр, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар гурав, С.Батцэцэг дөрөв, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар тав, О.Насанбурмаа долоо дахь удаагаа зодоглож байна.

Хуваалцах