Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөтийнхөн олимп баазад ДАШТ-ий бэлгэлээ эхлүүллээ

Тэднийг тус холбооны ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Баярсайхан, дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар удирдан явуулж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөтийнхөн олимп баазад ДАШТ-ий бэлгэлээ эхлүүллээ
Чөлөөтийнхөн олимп баазад ДАШТ-ий бэлгэлээ эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно.

Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид ДАШТ-ий бэлтгэлээ Эрдэнэтийн Олимп баазад хийж эхэллээ.

Тэднийг тус холбооны ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Баярсайхан, дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар удирдан явуулж буй.

Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа “Аса” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнээ хийж бүрэлдэхүүнээ сонгосон билээ.

Эрэгтэйчүүдийн

  • 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд),

  • 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи),

  • 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа,

  • 70 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар),

  • 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд),

  • 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар),

  • 97 кг-д ОУХМ Ө.Батзул,

  • 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч) нар дэлхийн аваргад зодоглоно.

Эмэгтэйчүүдийн

  • 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд),

  • 53 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс),

  • 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин),

  • 58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс),

  • 60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин),

  • 63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар),

  • 69 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд),

  • 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болсон юм.

Хуваалцах