Чөлөөтийнхөн тамирчдын тосгонд бэлтгэлээ базааж байна
Бразилийн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байсан манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгонд
Мэдээллийн алба

Бразилийн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байсан манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгонд өчигдөр хүрэлцэн очсон талаар бид мэдээлж байсан.
Ирэх лхагва гарагт тэмцээнээ эхлүүлэх тэд тамирчдын тосгонд төвхнөж, тэмцээний сүүлчийн бэлтгэлээ базааж, бас ч өөрсдийн гадаад үзэмж, эрүүл мэндээ анхаарч байгаа талаар Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрээр энэ өдрүүдэд олимпод хүч үзэх тамирчдынхаа бэлтгэл хангагчаар ажиллаж байгаа юм.

Нэмж хэлэхэд, манай бөхчүүд тэмцээнээ энэ сарын 17-нд эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ П.Орхон, 69кг-д ОУХМ О.Насанбурмаа нарын барилдаанаар эхэлнэ.


















