Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын ээлжит пүрэв гарагийн нэгдсэн чуулган сая эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын ээлжит пүрэв гарагийн нэгдсэн чуулган сая эхэллээ.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Харин одоо дээрх процессын багц хуулиудын нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулж гишүүд хэлэлцэж байна.


















