Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Cinemarket” компани Монголын алтан үеийн 15 киног худалдан авна

Тус компанийг үндэслэгдэгчид болох Мартин болон Жеан-Марк Дерон нар хуучны 15 киноны зохиогчийн эрхийг эзэмшигчидтэй энэ талаар тохиролцсон гэж “Variety” сэтгүүл мэдээлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Cinemarket” компани Монголын алтан үеийн 15 киног худалдан авна
Cinemarket” компани Монголын алтан үеийн 15 киног худалдан авна. Зураг: МҮОНРТ

Цахим орчинд хэрэглэгчдэд кино үзүүлдэг “Cinemarket” компани Монголын алтан үеийн 15 киног зохих зөвшөөрлийнх нь дагуу худалдан авахаар тохиролцсон байна.

Тус компанийг үндэслэгдэгчид болох Мартин болон Жеан-Марк Дерон нар хуучны 15 киноны зохиогчийн эрхийг эзэмшигчидтэй энэ талаар тохиролцсон гэж “Variety” сэтгүүл мэдээлжээ.

Гэрээний нууцлал байгаа тул 1936 онд хийсэн “Хуучин хүү” киноноос эхлээд Г.Жигжидсүрэн найруулагчийн 1991 онд дэлгэцнээ амилуулсан “Амин мөр” зэрэг 15 кино багтсан байна. Хэдийгээр тухайн үед социалист нийгмийн үзэл суртлын шинж чанартай ч гэсэн Азийн кино урлагт тодорхой хувь нэмэр оруулах учир дээрх кинонуудыг авах болсон аж.

Франц Улсад төвтэй “Cinemarket” компани нь цахим орчинд тусгайлсан бүртгэлийн дагуу төлбөртэй кино үзүүлдэг компани бөгөөд энэ оны эхээр блокчейн технологид бүрэн шилжжээ. Тус компани 2005 онд анх үүд хаалгаа нээж, зөвхөн Франц төдийгүй европ даяар танил болсон байна.

Хуваалцах