Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Creed” киноны гуравдугаар анги ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ

“Creed” цуврал киноны гол дүрд “Black panter” киноны эсрэг дүрийг бүтээсэн Майкл Б.Жордан тоглосон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Creed” киноны гуравдугаар анги ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ
“Creed” киноны гуравдугаар анги ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Сильвестр Сталлоне хэмээх хэний ч мэдэхгүй залуу “Rocky” нэртэй кино зохиол бичиж дуусгаад кино болгох гэж маш олон продюсертой уулзсан байдаг. Тухайн үед боксын спортын тухай ихэнх кино амжилтгүй болж дандаа алдагдалд орсон тул хэн ч дэмжсэнгүй. Гэсэн хэдий ч зарим продюсер зохиолыг нь 250 мянган ам.доллароор худалдаж авах санал хэлж байв. Харин Сталлоне зохиолоо зарахыг хүссэнгүй. Өөрийг нь энэ киноны гол дүрд тоглуулбал зохиолоо үнэгүй өгөхөд бэлэн байгаагаа хэлэхэд продюсерууд “Хэний ч танихгүй жүжигчинд гол дүр өгнө гэдэг байж болохгүй зүйл. Харин зохиолоо мөнгө болго” гэж хэлдэг байжээ.

Аз дайрч 1975 онд “United Artists” (одоогийн “Metro-Goldwyn-Mayer”-ийн нэг хэсэг) кино компани “Rocky” киног тухайн үеийн кинонуудын төсвийн зургааны нэг буюу 960000 ам.доллароор хийжээ. Ийн “Rocky” 1976 онд хоёрхон кино театрт нээлтээ хийж тухайн жилдээ 117 сая ам.долларын орлого олсон байна. Мөн Академийн тэргүүн шагнал "Оскар"-ын 7 номинацид нэр дэвшиж шилдэг эвлүүлэг, шилдэг найруулагч, шилдэг кино төрөлд ялалт байгуулсан бөгөөд Сталлоне өөрөө “Rocky” зургаан цувралынхаа бүгдийнх нь зохиолыг бичиж, дөрвийг нь найруулсан байдаг.

Тус цуврал киноноос салбарласан “Creed” цуврал киноны гол дүрд “Black panter” киноны эсрэг дүрийг бүтээсэн Майкл Б.Жордан тоглосон. “Creed” цувралын гуравдугаар анги гуравдугаар сарын 3-нд нээлтээ хийх бөгөөд сүүлийн трэйлэр цацагдлаа.

Хуваалцах