Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Алтанхуяг, О.Анужин нар “Гаванагийн олон улсын балетын фестиваль”-д оролцов

Өнгөрөгч 25 дахь удаагийн фестивальд Элчин сайд Ц.Батбаярын санаачлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг эх орноо төлөөлж олон улсын нэр хүнд бүхий энэхүү фестивальд анх удаа оролцсон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Алтанхуяг, О.Анужин нар “Гаванагийн олон улсын балетын фестиваль”-д оролцов
Д.Алтанхуяг, О.Анужин нар “Гаванагийн олон улсын балетын фестиваль”-д оролцов. Зураг: МҮОНРТ

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” саяхан болж өндөрлөлөө.

Өнгөрөгч 25 дахь удаагийн фестивальд Элчин сайд Ц.Батбаярын санаачлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг эх орноо төлөөлж олон улсын нэр хүнд бүхий энэхүү фестивальд анх удаа оролцсон билээ.

Энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс, олон улсын таван урлагийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар оролцож, Кубын Үндэсний театр, Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг үзүүлж, Монголын балетын бүжигчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, түвшинг харуулав.

Кубын үндэсний балетын шилдэг бүжигчдээс гадна АНУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орны авьяаслаг залуу балетчдыг хамарсан энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг байна.

Хуваалцах