Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Алтанхуяг олон улсын болон үндэсний балетын уралдаан зохион байгуулж байна

Тодруулбал, Монголын үндэсний балетын II уралдаан энэ сарын 28-29-нд болсон бол өнөөдөр, маргааш олон улсынх болох юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Алтанхуяг олон улсын болон үндэсний балетын уралдаан зохион байгуулж байна
Д.Алтанхуяг олон улсын болон үндэсний балетын уралдаан зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын хөгжил сан энэ сарын 28-аас зургадугаар сарын 1 хүртэл Монголд олон улсын анхдугаар болон үндэсний хоёрдугаар балетын уралдаан зохион байгуулж байна.

Тодруулбал, Монголын үндэсний балетын II уралдаан энэ сарын 28-29-нд болсон бол өнөөдөр, маргааш олон улсынх болох юм байна.

Олон улсын тэмцээнд гаднын зургаан орноос 30 гаруй балетчин ирж оролцох гэнэ.

Дотоодоос шалгарсан шилдгүүд олон улсын тэмцээндээ орох ажээ.

Шагналтнуудын гала тоглолт ирэх зургадугаар сарын 1-нд ДБЭТ-ын тайзнаа болно.

Хуваалцах