Д.Амарсайхан Шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга боллоо
Оман улсын Мускат хотод Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов.
Мэдээллийн алба

Оман улсын Мускат хотод Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов.Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө.2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.
Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид:2011 онд GM С.Билгүүн2011 онд WFM Б.Ану2013 онд WFM Б.Янжинлхам2014 онд FM Г.Мөнхбаяр2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/2017 онд WIM Б.Баярмаа2018 онд WIM Б.Баярмаа2019 онд WFM Б.Халиун2019 онд FM Б.Амарсайхан нар түрүүлжээ.Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


















