Д.Амартүвшин "А" хэсгийн аварга боллоо
-60 кг-ын жинд Г.Болдбаатар "В" хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч, Европ тивийн аварга Мшвидобадзе Робертод вазари үнэлгээгээр ялагдлаа.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын гран при тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд барилдсан, гавьяат тамирчин Д.Амартүвшин "А" хэсгийн аварга боллоо.
Жингээ тэргүүлэн барилдсан тэрбээр эхний тойрогтоо хийлж улмаар БНАСАУ-ын жүдоч Пак Юн Намыг ялсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Чехийн жүдоч Петриков Павелийг вазари үнэлгээгээр ялж хагас шигшээд шалгарлаа.
-60 кг-ын жинд Г.Болдбаатар "В" хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч, Европ тивийн аварга Мшвидобадзе Робертод вазари үнэлгээгээр ялагдлаа.
Ингэснээр дагах барилдаанд Чехийн жүдоч Петриков Давелтэй, хагас шигшээд Д.Амартүвшин-ОХУ-ын Мшвидобадзе Роберттой тус тус барилдана.


















