Д.Амартүвшин эхний учрагаа сөхрүүллээ
Тэрбээр Гүржийн бөх Лухуми Чхвиминтай таарсан бөгөөд үндсэн цагт хэн хэн нь оноо аваагүй тул, нэмэлт цаг сунгаж, вазари үнэлгээрээ ялав. Ийнхүү тэр шөвгийн 16-д тунаж үлдээд байна.
Мэдээллийн алба

Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээнд 60 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний учраагаа сөхрүүллээ.
Тэрбээр Гүржийн бөх Лухуми Чхвиминтай таарсан бөгөөд үндсэн цагт хэн, хэн нь оноо аваагүй тул нэмэлт цаг сунгаж, вазари үнэлгээгээр ялав. Ийнхүү тэр шөвгийн 16-д тунаж үлдээд байна.
Сонирхуулахад, Д.Амартүвшин 2013 онд болсон дээрх тэмцээнд аваргалж байсан билээ.


















