Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Болд “12 ертөнц”-тэй

Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болд 12 цомогтоо багтаасан бүх хит дуугаа амьд хөгжмийн хамтлагтай эгшиглүүлэхээр "12 Ертөнц” хэмээн нэрийджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Болд “12 ертөнц”-тэй
Д.Болд “12 ертөнц”-тэй. Зураг: МҮОНРТ

Энэ намрын хамгийн тэсрэлттэй тоглолт наймдугаар сарын 31-нд "Буян ухаа” спорт цогцолбор ордонд болох гэж байна.

Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болд 12 цомогтоо багтаасан бүх хит дуугаа амьд хөгжмийн хамтлагтай эгшиглүүлэхээр "12 Ертөнц” хэмээн нэрийджээ.

Тоглолтонд "Камертон” хамтлаг урилгаар дурсамж сэдрээсэн, сэтгэлд хоногшсон дуугаа дуулж, "3 охин” хамтлагийн дуучин Solo, Реппер Quiza, BAT, Ginjin мөн "Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн, шилдэг оролцогч Ж.Ариунжаргал, О.Бүжинлхам, Ш.Мөнхбаяр, Б.Билгүүн туслах дуучнаар ажиллах аж.

Хөгжмийн ертөнцтэй хийл хөгжмөөр холбогдсон домогт "Камертон” хамтлагийн ахлагч тэрбээр ийнхүү бие даасан тав дахь тоглолтоо фэйнүүддээ өргөн барих гэж байна.

Сонордуулахад “BRB, BRB” sound, “Skinny”, "Монгол ТВ”, "B production” гэх мэт Монголын шоу ертөнцийн номер нэг байгууллага зохион байгуулагчаар ажиллаж байна.

Хуваалцах