Д.Болд хайрын дууны шүлгийн эрэлд гарчээ
Гэхдээ уран бүтээлдээ чин үнэнч яваа Монгол Улсын төрийн соёрхолт Д.Болд нэгэн цомог гаргахаар ажиллж байна. Гэвч өөрт нь таалагдах уянгын хайрын шүлэг олдохгүй байгаа тул фэйсбүүк хуудасдаа тэрхүү хүсэлтээ бичжээ.
Мэдээллийн алба

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн түүхийг тодоос тод бичиж буй уран бүтээлчид бол "Камертон" хамтлаг.
Өдгөө үүсгэн байгуулагдаад 22 жилийн нүүрийг үзэж байгаа тус хамтлагийнхан одоо хувь хувийн карьер, бизнесдээ илүү анхаардаг болсон.
Гэхдээ уран бүтээлдээ чин үнэнч яваа Монгол Улсын төрийн соёрхолт Д.Болд нэгэн цомог гаргахаар ажиллж байна. Гэвч өөрт нь таалагдах уянгын хайрын шүлэг олдохгүй байгаа тул фэйсбүүк хуудасдаа тэрхүү хүсэлтээ бичжээ.
Тодруулбал "Энэ өдрийн мэнд FB найзууд. Миний шинэ цомогт орох уянгын дуундаа шүлэг хүлээж байна. Дөнгөж дурлаад бүр маш хүчтэйгээр дурласан хүний сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэг та бүхэнд байвал эсвэл яг тийм мөч танд яг тохиолдсон бол тэр шүлгээр чинь дуу болгон амьдруулахад би бэлэн байна. Шүлгээ илгээгээрэй...(жич: 3 бадаг 1 дахилт) " хэмээсэн байх бөгөөд сонирхсон хэн бүхэн түүнд шүлэгээ өгч дахин нэг гайхалтай уран бүтээлийг хамтдаа туурвих боломжтой болж байгаа нь энэ ажээ.


















