Д.Бямбадорж аваргын шинэ бүтээл Фүжи уул
Д.Бямбадоржийн нууц авьяас нь уран зураг зурах. Тэрбээр “Зураг зурах нь надад маш их тайтгарал, аз жаргал авч ирдэг” гэж хэлж байсан юм. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-27-нд Токио хотын Гинза дахь уран зургийн “Ничидо” галерейд зураач С.Заяасайхантай хамтарч үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадорж фүжи уулыг дахин зуржээ. Үүнийг нь Асашёорюү Д.Дагвадорж фэйсбүүкдээ байршуулахдаа “Д.Бямбадорж аваргын шинэ бүтээл. Аварга уул Фүжи” хэмээжээ.
Д.Бямбадоржийн нууц авьяас нь уран зураг зурах. Тэрбээр “Зураг зурах нь надад маш их тайтгарал, аз жаргал авч ирдэг” гэж хэлж байсан юм. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-27-нд Токио хотын Гинза дахь уран зургийн “Ничидо” галерейд зураач С.Заяасайхантай хамтарч үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.
Харин Монголд 15 настайдаа гаргаж байсан гэдэг. Энэхүү авьяас нь ээжийн талаас нь өвлөгджээ. Тодруулбал түүний ээжийн талынхан бурхан зурдаг лам зураач байсан юм билээ.
Асашёорюү Д.Дагвадорж одоогоор Токио хотод очоод байгаа бөгөөд уг уулны зургийг ч оруулсан нь Д.Бямбадоржийн бүтээлтэй адилтгаж харахад улам дөхөмж болсон мэт.
Япончууд дээрх ууландаа залбирч, дээдэлдэг тул тэрбээр ийнхүү сонгож зурсан биз ээ.
Түүнчлэн өмнө нь ч ийнхүү зурж байсныг уншигчид мэдэж байгаа болов уу.



















