Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Бямбадорж, М.Ананд нар башёг эрт орхисон нь Кисэносатог түрүүлэх хэмжээнд хүргэв үү

Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башё өндөрлөхөд гурван өдөр үлдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Бямбадорж, М.Ананд нар башёг эрт орхисон нь Кисэносатог түрүүлэх хэмжээнд хүргэв үү
Д.Бямбадорж, М.Ананд нар башёг эрт орхисон нь Кисэносатог түрүүлэх хэмжээнд хүргэв үү. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башё өндөрлөхөд гурван өдөр үлдлээ.

Өнөөдөр башёг тэргүүлж байгаа Кисэносато озэки Гоэйдотой барилдах бол их аварга Хакүхо озэки Котошёогикүтэй барилдана. Тэгвэл тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа Ичиноёжо А.Ичинноров Чиоёошима /6-6/, Таканойва А.Баасандорж комүсүби Такаясүтэй /9-3/ барилдахаар оноолт таарчээ.

Өчигдөрийн барилдаанд озэки Гоэйдо Эндогоор найм дахь даваагаа авсан бол арслан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман унаатай болж, 50 хувийн амжилтаа хийх боломжгүй боллоо.

Тус башёг бэртлийн улмаас аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд орхисон. Тэд башёг ийн эрт орхисон нь озэки Кисэносатод түрүүлэх боломжийг ч эрт олгож байж болох. Тэрбээр үлдсэн өдрүүдийн барилдаанд Кисэносато өрсөлдөгчөө давбал башёд түрүүлнэ. Одоогоор озэки Кисэносато 11 даваагаар тэргүүлж байгаа бол их аварга Хакүхо М.Даваажаргал, маэгашира Таканойва А.Баасандорж, Ичиноёжо А.Ичинноров нар 10 даваатай удаалж байна.

Хуваалцах