Д.Дагвадорж бөхийн бэлтгэлээ эрчимжүүлжээ
Учир нь тэрбээр Японы “ABEMA TV”-ийн шинэ жилийн “Асашёорюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт оролцох болжээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогий 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж саяхнаас бөхийн бэлтгэлээ эрчимжүүлж эхэлжээ.
Учир нь тэрбээр Японы “ABEMA TV”-ийн шинэ жилийн “Асашёорюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт оролцох болжээ.
Тус телевизийн нэвтрүүлэг хоёр он солигдох заагт буюу арванхоёрдугаар сарын 31-нд болох аж.
Тиймээс Д.Дагвадорж улсын арслан Д.Азжаргал нарын зэрэг бөхтэй бэлтгэл хийж байна.


















