Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Дагвадорж Кёкүшюзан Д.Батбаярт анхааруулга өгчээ

Фэйсбүүк хаягаа идэвхтэй ашигладаг хүмүүсийн нэг бол Асашёорюү Д.Дагвадорж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дагвадорж Кёкүшюзан Д.Батбаярт анхааруулга өгчээ
Д.Дагвадорж Кёкүшюзан Д.Батбаярт анхааруулга өгчээ. Зураг: МҮОНРТ

Фэйсбүүк хаягаа идэвхтэй ашигладаг хүмүүсийн нэг бол Асашёорюү Д.Дагвадорж. Тэрбээр дөнгөж сая цахим хуудаснаа гавьяат тамирчин, Кёкүшюзан Д.Батбаярт хандаж “Энэ одоо ах юм бол ах шиг байхгүй энд тэнд очиж ярилцлага өгөөд явахаа болимоор юм. Аль эсвэл ийм сэтгэцийн өвчтэй юм уу. Эр хүн сайн мууг нь ялгаж салгаж дуугарах хэрэгтэй Кёкүшюзан Батбаяр аа! Наад хүн чинь Аварга хүн. Чиний зүүдэнд чинь байхгүй мөрөөдөлд хүрсэн хүн. Олон долоон зүйл балайрахаа болчихвол зүгээр л байна шүү” хэмээн анхааруулга өгчээ.

Хуваалцах