Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Дагвадорж, П.Сэргэлэн нарын цолыг хураахаар болжээ

П.Сэргэлэн нь Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газарт Хүнс, Хөдөө Аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан билээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дагвадорж, П.Сэргэлэн нарын цолыг хураахаар болжээ
Д.Дагвадорж, П.Сэргэлэн нарын цолыг хураахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, нэр бүхий дөрвөн генералын цолыг хураагаад буй билээ.

Тэгвэл мөн "Дүнжингарав-2018" нэртэй хаврын морины уралдаан зохион байгуулж, хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр ММСУХ-ны нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэнд олгосон Монгол Улсын алдарт уяач, “Тавантолгой транс” ХХК-ий захирал Д.Дагвадоржид олгосон Монгол Улсын тод манлай уяач цолыг хураахаар болжээ.

П.Сэргэлэн нь Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газарт Хүнс, Хөдөө Аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан билээ.

Хуваалцах