Д.Дагвадоржийн авга дүү эхний хоёр даваагаа авлаа
Сугаррагчаагийн Бямбадорж хоёр барилдаан хийж, хоёуланд нь ялалт байгуулаад байна. Тэрбээр өнөөдөр Наяатай барилдана.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод үргэлжилж байна. Энэ башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Кисэносато нар өнжсөн. Тиймээс дээд зиндааг аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдаж буй.
Тэгвэл сүмогийн доод зиндаа буюу жонокүчид барилдаж буй Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбадорж хоёр барилдаан хийж, хоёуланд нь ялалт байгуулаад байна. Тэрбээр өнөөдөр Наяатай барилдана.
Башё эхлэхээс олны анхааралд байсан Хоошёорюү С.Бямбадорж Асашёорюү Д.Дагвадоржийн ах Сугаррагчаагийн хүү юм. Ийнхүү Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач аварга ахынхаа халааг залгамжлан, мэргэжлийн сүмод хөл тавиад байгаа нь энэ юм. Тэрбээр сүмогийн доод зиндаа буюу жонокүчид барилдаж буй.



















