Д.Дагвадоржийн том ахын хүү мэргэжлийн сүмод хөл тавьлаа
Их аваргын хувьд 16 настайдаа Япон орныг зорин, “Мэйтокү” хэмээх спортын ахлах сургуульд элсэн орж, мэргэжлийн сумод хөл тавьсан түүхтэй.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Сугарын хүү мэргэжлийн сүмод хөл тавьжээ.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “За дүү минь их сүмогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сүмо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай ! Бусад нь өөрт чинь байгаа” хэмээн дүүдээ захисан байна.
Их аваргын хувьд 16 настайдаа Япон орныг зорин, “Мэйтокү” хэмээх спортын ахлах сургуульд элсэн орж, мэргэжлийн сумод хөл тавьсан түүхтэй.
Тэрбээр одоогоос долоон жилийн өмнө мэргэжлийн сүмо бөхийн спортыг орхиж, зодог тайлах болсноо албан ёсоор зарлаж байсан билээ.


















