Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Долгион тусгай байрын шагнал хүртжээ

Ийнхүү Д.Долгион тусгай байрын шагнал хүртсэнээрээ дэлхийн супер модель буюу “World Super Model-2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Долгион тусгай байрын шагнал хүртжээ
Д.Долгион тусгай байрын шагнал хүртжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээн 14 хоногийн турш манай урд хөршид зохион байгуулагджээ.

30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран үлдэж өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Чех улсын модель шалгарсан бол хоёр, гуравдугаар байранд Хятад, Бразил улсуудын моделиуд шалгарчээ. Тэгвэл тус тэмцээний тусгай байранд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Гоёл-2017” наадмын шилдэг загвар өмсөгч, “Мисс монголиа” наадмын тэргүүн мисс, Д.Долгион шалгарсан байна.

Ийнхүү Д.Долгион тусгай байрын шагнал хүртсэнээрээ дэлхийн супер модель буюу “World Super Model-2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авчээ.

Сонирхуулахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцжээ.

Хуваалцах