Д.Жигмэд дэлхийн цомд түрүүллээ
Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага
Мэдээллийн алба

Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-д Б.Уранжаргал нар хүч үзэж байна.
Тэмцээний 54 кг-ын жинд Д.Жигмэд эхний өргөлтөөр цээжнээс 128 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, залуучуудын Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дараагийн хоёр өргөлтөөр 131, 140 кг-ыг амжилттай шахсанаар дээд амжилтаа дахин шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургаадугаар сарын 20-26-нд болох юм гэж Биеийн тамир, Спортын улсын хорооноос мэдээллээ.


















