Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Д.Хүдэрбулга дагах барилдаан хийх боломжгүй боллоо

Тэдний өрсөлдөөн тун ширүүн болсон ч барилдаан өндөрлөхөд Украйны тамирчин 2:5 онооны харьцаатайгаар ялалт байгуулж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Хүдэрбулга дагах барилдаан хийх боломжгүй боллоо
Д.Хүдэрбулга дагах барилдаан хийх боломжгүй боллоо. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 97 кг жингийн барилдаан үргэлжилсээр байна. Хэдхэн минутын өмнө Киргизстаны тамирчин Магомед Мусаев, Украйны бөх Валеры Андрийц нарын барилдаан болж өндөрлөлөө.

Тэдний өрсөлдөөн тун ширүүн болсон ч барилдаан өндөрлөхөд Украйны тамирчин 2:5 онооны харьцаатайгаар ялалт байгуулж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов.

Уг нь Киргизстаны тамирчин Магомед Мусаев ялсан бол манай улсын тамирчин Д.Хүдэрбулга дагах барилдаан хийх байлаа.

Учир нь манай бөх эхний тойрогт түүнд ялагдсан билээ.

Хуваалцах