Д.Хүдэрбулга олимпийн эрх хүртэх эхний боломжоо алдлаа
Тус тэмцээнээс манай улсын тамирчдаас олимпийн эрх авах хамгийн сүүлчийн найдвар болоод байсан Азийн аварга Д.Хүдэрбулга эхний боломжоо алдаж, олимпийн эрхийн төлөө Узбексистаны тамирчин М.Ибрагимовичид ялагдав.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн эрх олгох “Ulaanbaatar-2016” олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна.
Тус тэмцээнээс манай улсын тамирчдаас олимпийн эрх авах хамгийн сүүлчийн найдвар болоод байсан Азийн аварга Д.Хүдэрбулга эхний боломжоо алдаж, олимпийн эрхийн төлөө Узбексистаны тамирчин М.Ибрагимовичид ялагдав.
Ингэснээр манай бөх дараагийн тойрогт хүрэл медалийн болзол хангасан жингийнхээ нөгөө бөхтэй барилдана. Харин түүнийг ялвал мөн хүрэл медаль зүүхээр болоод нөгөө тамирчинтай хүч үзнэ. Одоогоор тэдний нэрс тодроогүй байна. Д.Хүдэрбулга хэрвээ тэднийг ялвал олимпийн эрх хүртэх юм.
Тэгэхээр найдвар байгаа гэсэн үг.


















