Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Мөнхбаяр түрүүлж, Сербийн буудагч аман хүзүүдлээ

Монголын эмэгтэй тамирчдын салхийг хагалан "Барселон-1992" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын санаачилсан олимп дэлхийн аваргууд, Монголын шилдэг мэргэн буудагчдын нөхөрсөг халз “тулаан” өчигдөр буудлага спортын “Аварга” клубт боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Мөнхбаяр түрүүлж, Сербийн буудагч аман хүзүүдлээ
Д.Мөнхбаяр түрүүлж, Сербийн буудагч аман хүзүүдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ой энэ онд тохиож буй.

Монголын эмэгтэй тамирчдын салхийг хагалан "Барселон-1992" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын санаачилсан олимп дэлхийн аваргууд, Монголын шилдэг мэргэн буудагчдын нөхөрсөг халз “тулаан” өчигдөр буудлага спортын “Аварга” клубт боллоо.

Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр, олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нар халз өрсөлдөв.

Энэхүү тэмцээнд Д.Мөнхбаяр 192 оноогоор түрүүлж, Сербийн буудагч олимп дэлхийн аварга Я.Секарич, Монголын буудагч ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноогоор удаалав.

Ази, Европ тивийн багийн халз тулаанд:

  • Д.Мөнхбаяр (Монгол) - Я.Секарич ( Серб) 1:0 ,

  • О.Гүндэгмаа (Монгол )- М.Гроздева (Болгар ) 0:1,

  • Ц.Мөнхзул ( Монгол )- Н.Салуквазе( Гүрж ) 0:1 Европын баг 2:1 яллаа.

Хуваалцах