Д.Мөнххишиг Busan Asian film school-д кино продюсер мэргэжлээр суралцах тэтгэлгийн эзэн болжээ
Д.Мөнххишиг Busan art Busan Asian film school-д кино продюсер мэргэжлээр суралцах тэтгэлгийн эзэн болжээ.
Мэдээллийн алба

“Алтан хальс” холбооны гүйцэтгэх захирал, "Tagtaa prize"-ын шилдэг орчуулагчийн шагналт, Жулиан Барнсын "Төгсгөлийн мэдрэмж" романы орчуулагч Д.Мөнххишиг Busan art Busan Asian film school-д кино продюсер мэргэжлээр суралцах тэтгэлгийн эзэн болжээ. Уг тэтгэлэгт дэлхийн 24 улсаас 143 хүн өрсөлдөж, монгол, хятад, солонгос, энэтхэг, малайзын 18 элсэгчийг шалгаруулсан байна.
Сонирхуулахад, Д.Мөнххишиг найруулагч Н.Энхбатын "Өвөлжөө" кино зохиолын хөгжүүлэлт, продюсингээр уг хөтөлбөрт шалгарчээ.


















