Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Д.Найдандорж нутагтаа тоглоно

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд “Хайраар зөөлөрдөг хорвоо” тоглолтоо сонсогч түмэндээ өргөн бариад байсан бол энэ удаа ийнхүү төрөлх нутагтаа “Ээжийн цэнхэр нутаг” нэртэйгээр үргэлжлүүлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Найдандорж нутагтаа тоглоно
Д.Найдандорж нутагтаа тоглоно. Зураг: МҮОНРТ

Дуучин Д.Найдандорж Хөвсгөл аймгийн бүх сумаар аялан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд “Хайраар зөөлөрдөг хорвоо” тоглолтоо сонсогч түмэндээ өргөн бариад байсан бол энэ удаа ийнхүү төрөлх нутагтаа “Ээжийн цэнхэр нутаг” нэртэйгээр үргэлжлүүлэх гэж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 2-нд Тариалан, 3-нд Рашаант, 4-нд Их-Уул, 5-нд Тосонцэнгэл сумын үзэгчдэд ая дуугаа өргөнө.

Хуваалцах